great

Мэргэжлийг олон хүчин зүйлийг харгалзаж байж сонгох нь чухал

12-р анги төгсөж буй сурагчиддаа зориулж мэргэжил сонгох үйл ажиллагаа, мэргэжлийн чиг баримжааны талаар​​ “Дэлхийн мөрөөдлийн сургууль”​​ ТББ-ын тэргүүн Б.Мөнхдэлгэртэй ярилцлаа.

  • Э.С: Сайн байна уу? Таны өдрийн амгаланг айлтгая.​​ Хэдийгээр сурагчид маань цаг үеийн нөхцөл байдлын улмаас хичээл сургуульдаа явж чадахгүй, гэр орноосоо сургалтын үйл ажиллагаанд оролцож байгаа боловч 12-р анги төгсөгчдийн хувьд амьдралд алхан орж, мэргэжил эзэмшиж, их, дээд сургуульд элсэн суралцах цаг үе нэгэнт тулаад байна. Та мэргэжил сонгоно гэдэг энэ үйл явцыг хамгийн товчоор мөн хамгийн оновчтойгоор тодорхойлж өгнө үү.

  • Зочин:​​ Хамгийн товчоор​​ бол ирээдүйд​​ ​​ өөрийн чинь амьдралыг​​ хөтлөн авч явах арга хэрэгслээ олж авч байгаа хэрэг юм. Бүр нарийн оновчтойгоор хэлнэ гэвэл насан туршийн ханиа сонгохтой адилтгаж ойлгож болно.​​ Юуг хүсч мөрөөдөж байгаагаа зорилго тэмүүлэл​​ болгон хэрэгжүүлэхэд тань ашиглагдах​​ ​​ хэрэглэгдхүүн болгоно гэсэн үг.Нэг ёсондоо ирээдүйн зорилгоо биелүүлэхэд туслагчаа сонгох асуудал юм.​​ Тэгэхээр энд хариуцлагатай байх тухай асуудал зайлшгүй хөндөгдөнө. Хариуцлагатай байна гэдэг нь​​ хүүхэд бие даан​​ шийдвэр гаргах, найз нөхдийн үгийг шууд дагах,​​ цалин мөнгө сайтайг нь сонгох,​​ сайн сургуульд л орж байвал​​ болох​​ гэх мэтээр сэтгэл хөөрлөөр​​ ​​ шийд гаргаж болохгүйг хэлж байна. Мөн ганцхан мэргэжлийг сонгочихоод түүнийгээ өөрийн авьяас чадварт нийцэж буй эсэхийг тооцож тодорхойлж чадахгүй алдаа гаргах тохиолдол ч бас байна. Өөрөөр хэлбэл нөөц сонголттой, Б варианттай байх шаардлага ч бас үүсдэг. ​​ Хэнээс, хаанаас ямар зөвлөгөө мэдээлэл авахаа ч сайтар бодож байх хэрэгтэй​​ юм.​​ 

  • Э.С:​​ Танай төвийн хувьд төгсөгчдөд мэргэжил сонгох талаар мэдээлэл, туслалцаа өгч ажилладаг уу?

  • Зочин:​​ Манайх​​ ЕБС-ийн төгсөгчидтэй уулзалт хийж мэргэжлийн чиг баримжааны талаар сургалт мэдээллийг өгч ажилладаг,​​ 12-р ангид орсны дараа мэргэжил сонгох тухай ярьж эхлэх бол хариуцлагагүй зүйл. Шуудхандаа ЕБС, ТББ, БСШУСЯ, ХНХЯ гээд олон​​ талт​​ хамтын ажиллагааг бий болгох нь​​ ​​ маш чухал. Манай байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлогтой холбож хүүхдүүдийг​​ зуны сургалтын үед​​ ажил мэргэжлийн баримжаатай болгох, ирээдүйд чи хэн болох билээ, хорвоод чи юуг бүтээж цогцлоох гэж ирсэн юм бэ гэдгийг​​ ойлгуулах,​​ хөдөлмөрч, ёс суртахуунтай төлөвшлийг олгох гэж сургалтын хөтөлбөрөө боловсруулж ажилладаг.​​ 

  • Э.С:​​ Эдүгээ манай хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлүүдийн талаар мэдээлэл өгнө үү?

  • Зочин:​​ Технологийн цаг үе эргэлт буцалтгүй болсон, аж үйлдвэрийн 4-р хувьсгал хөгжлийн эрчээ авсан цаг үед хүүхдүүд маань амьдарч байна. Цаг үеийн хөгжлийн хурд олон зүйлийг өөрчилж буйн нэг илрэл гэхэд л манай улсад эрэлттэй мэргэжлийн эхэнд нэрлэгддэг байсан уул уурхайн​​ инженерчлэлийн мэргэжлүүд өнөөдөр энэ жагсаалтын эхэнд хэлэгдэхгүй байна. Эрэлттэй байгаа мэргэжлийг эрэмбэлж хэл гэвэл хамгийн эхэнд​​ математик суурьтай​​ инженерчлэл​​ юм.​​ Тухайлбал, өгөгдөл боловсруулагчид буюу дата​​ аналистууд​​ урт хугацаанд эрэлттэй байх болно.​​ Банкны теллерийн мэргэжил бараг байхгүй болж, байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэл аутсорсингийн комданиуд руу​​ ​​ шилжих гэх мэтээр мэргэжлүүд хөдөлмөрийн зах зээлээс шахагдах үзэгдэл харагдаж байна.​​ Хөрвөх чадвартай мэргэжлийг сонгох,​​ өөртөө эс бөгөөс​​ ​​ өөртөө ажлын байр бий болгох​​ 

  • ​​ гэх мэтээр арга замуудыг ч тооцож ажиллах хэрэгтэй байна.​​ Старт ап буюу бизнес эхлэлийн зөвлөгөө өгөх нь хувь хүний чадвар биш мэргэжилтний хэмжээнд цаашид эрэлттэй байхаар байна.​​ 

  • Э.С:​​ Сонирхолтой санагдаад асууж байгаа юм.​​ Монголчуудын амьдралын хэв маягийн нэг болох”​​ малчин​​ гэдэг нь​​ ​​ мэргэжил гэж​​ хэлж​​ болох уу?

  • Зочин:​​ Малчин гэхээр манай байгууллагын​​ нүүдлийн соёлын хөтөлбөр”-тэй шууд холбогдоно. Шууд хэлэхэд малчин бол мэргэжил мөн. Өөрөөр хэлбэл малчин бол бүр мэргэжилтэн гэж хэлэгдэх ёстой. Цаг уур, нутаг ус шинжих, уналга эдэлгээ, сааль сүү боловсруулах,​​ мал аж ахуйн тоног хэрэгслээ зэхэх гээд маш олон зүйлийг зэрэг хийх чадвартай​​ байгаа юм. 1393 төрлийн чадвар байдаг гэж судалгаа байдгийг ч хэлэх хэрэгтэй. Малаа мотоциклоор маллаж байгаа гэх мэт сөрөг нөлөөтэй​​ хандлагууд нэвтрээд уламжлалт мал маллагааны арга ухаан алдагдаж байгааг ​​ олон талаас нь​​ харж нүүдлийн ахуйн болон уламжлалт соёлоо авч үлдэхийн тулд хүн бүр​​ анхаарч санаа зовох хэрэгтэй юм.​​ 

  • Э.С:​​ Мөн л сонирхолтой санагдаад асууж байна. Дэлхий нийтийг хамарсан корона вирусын аюул ажил мэргэжлийн тухай ойлголтод өөрчлөлт оруулах болов уу? Та юу гэж бодож байна.

  • Зочин:​​ Энэ нөхцөл байдал дорвитой өөрчлөлт оруулахгүй ч нөлөө үзүүлнэ. Сургалтууд цахим хэлбэрт ихээр шилжин​​ орж байна. Цахим бичиг үсгийн боловсрол гэж шинэ шаардлага гарч ирлээ. Гэрээсээ ажлаа хийх нь энэ үед элбэг болж байгаа нь мэргэжлийн чадвараа цахим чадвараар баяжуулж хослуулах зайлшгүй​​ ​​ шаардлагатайг харуулж байна.​​ 

  • Э.С:​​ Мэргэжил сонгох аргачлал гэж байх уу? Шуудхандаа​​ жор мэтийн зүйл гэж байна уу?

  • Зочин:​​ Мэргэжлээ зөв сонгоход дараах 6 зүйлийг анхаарах нь чухал юм. Үүнд:​​ 

  • Мэргэжлүүдийн талаар ойлголттой байх

  • Өөрийн хүсэл​​ мөрөөдлийг мэддэг байх. Өөрийн дуртай зүйлсийн жагсаалтыг гарга

  • Тухайн мэргэжлийн онцлогийг сайтар судлах

  • Өөрт байгаа​​ бололцоогоо сайн тооцох. Үүнд чиний мэдлэг, чадвар харилцаа хандлага бүгд багтана.

  • Эзэмших мэргэжлээ итгэл төгс сонгох

  • Суралцах сургуулиа сонгох​​ 

  • Э.С:​​ Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.​​ 

javsdhv ahdvsajsvd ajsvdjavd jhavsdjsv