Нэг дугаар сарын мэдээ

ЭНЭ ДУГААРТ​​ 

  • Сургуулийн “Дэмжлэгийн баг”-ийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

  • Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдэд “Хепатитийн вирусын халдвартай эхээс төрөх нярайд хийх тандалт, халдварын хяналт, сэргийлэлт” сэдэвт сургалт​​ зохион байгууллаа

  • Тамүра Эрико: Монгол, Япон хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарна

  • Дэлхий нийтийн анхаарлыг татаж буй Египетийн шинэ музейн нээлтийг 2020 онд багтааж хийх зорилгоор “Музейн барилга шинээр барих, хадгалах сэргээн засварлах төсөл” хэрэгжүүлж байна

  • 2020 оны санхүүгийн жилд​​ (2020.04.01-2021.03.31)​​ ЖАЙКА-ийн шугамаар​​ Япон​​ улсад зохион байгуулагдах сургалтын жагсаалт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

JAAM үйл ажиллагаа

СУРГУУЛИЙН “ДЭМЖЛЭГИЙН БАГ”-ИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

1 дүгээр сарын 17-ны өдөр​​ Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн тэгш хамруулан сургах боловсрол хариуцсан арга зүйч Ч.Жаргал,​​ Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Норжмаа нар​​ Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн бага ангийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, эмч нийт 50 хүнд​​ сургалт​​ зохион байгууллаа.​​ 

\\172.20.14.241\File service\06_研修\☆帰国研修員同窓会\2019\Follow up\★6.G.Norjmaa\pic\IMG_0301.jpg

Энэхүү сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамруулан сургах журмыг хэрэгжүүлэхэд сургуулийн дэмжлэгийн багийг чадавхжуулах зорилготой бөгөөд дараах ​​ хөтөлбөрийн ​​ дагуу зохион байгуулагдлаа.​​ 

  • Сургуулийн дэмжлэгийн багийн талаарх оролцогчдын ойлголт төсөөлөл, хийж буй үйл ажиллагааны одоогийн нөхцөл байдлыг тандах​​ 

  • Ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургахтай холбоотой эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх арга замыг танилцуулах​​ 

  • ЖАЙКА-ийн​​ START төслийн (Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах​​ төсөл)​​ бүтээгдэхүүн гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглах заавар зөвлөгөө ​​ өгөх​​ 

  • Сургуулийн дэмжлэгийн багийн үйл ажиллагааны төлөвлөгөө хамтран боловсруулах,​​ дадлага ажил гүйцэтгэж танилцуулах​​ 

  • Сургууль дээрх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн кейст суурилсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан хэлэлцэх​​ 

  • Хөгжлийн онцлог ялгаатай хүүхдийн хувийн онцлогийг харгалзсан арга зүй, тохирох хэрэглэгдэхүүн боловсруулах жишээ даалгавар танилцуулах​​ 

  • Сургуулиуд дээр хэрэгжиж буй сайн туршлагыг бусаддаа хуваалцах​​ 

Сургалтын зорилго, агуулга хөтөлбөрийг​​ сургалтад оролцогчдын хэрэгцээнд үндэслэн боловсруулсан​​ учраас оролцогчид идэвхтэй байсан ба хэлэлцүүлэг, асуулт хариулт, дадлага ажил, кейст шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх зэрэг сургалтын оролцооны аргуудаар хөтлөн явууллаа.​​ 

\\172.20.14.241\File service\06_研修\☆帰国研修員同窓会\2019\Follow up\★6.G.Norjmaa\pic\IMG_0322.jpg

Сургалтын үр дүнд сургуулийн дэмжлэгийн баг хэрхэн хамтран ажиллах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, сургуулийн хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд орчны өөрийн үнэлгээ хийж,​​ асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд суралцаж харилцан туршлага солилцов. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцахуйн онцлогт тохирсон ганцаарчилсан сургалтын​​ төлөвлөгөөг дэмжлэгийн багаараа хамтран боловсруулах, тохирох хэрэглэгдэхүүн бэлтгэх,​​ дадлага ажил гүйцэтгэж ажлын байрандаа бодит үйл ажиллагаа болгон шууд хэрэгжүүлэх арга зүйн олон санааг сургагч багш болоод хамтран сурагцагчдаасаа олж авсан талаараа оролцогчид дүгнэлээ. Сургалтын дараа асуулт хариултын цаг зохион байгуулж оролцогчдын санал хүсэлтийг тэмдэглэв. Тэд дараах санал хүсэлтийг дэвшүүлж байлаа.​​ 

  • Сургалтыг үе шаттайгаар үргэлжлүүлэн явуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа бага ангийн багш нар болон эцэг эхчүүдийг сургалтад хамруулах шаардлагатай​​ байна

  • Сонгинохайрхан дүүрэг хамгийн олон сургуультай,​​ тэр хэрээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо их байдаг учраас нэг сургууль сонгон хамтран ажиллахаас илүү нийт сургуулиудад бүсчилсэн сургалт улирал бүр зохион байгуулах

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ахиц хөгжлийг үнэлэх арга аргачлалыг тодорхой болгох,​​ одоогийн цахим үнэлгээнд асуудал үүсч байгааг холбогдох байгууллагад уламжилж өгөх

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эцэг эх хүлээн зөвшөөрч,​​ хүүхдийг нь​​ сургуульд хамруулах зорилгоор эцэг эхэд нөлөөллийн сургалт зохион байгуулах​​ 

  • Дүүргийн салбар комисс, сургуульд элсэлтийг дэмжих зөвлөл журмын дагуу ажиллаж байгаа эсэхэд холбогдох дээд шатны байгууллага хяналт тавьж ажиллан арга зүйн дэмжлэг үзүүлдэг байх

Эцэст нь оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамруулан сургахад “Сургуулийн дэмжлэгийн баг”-т тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлсэн,​​ хэрэгцээнд нийцсэн ач холбогдолтой сургалт боллоо гэж дүгнэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД “ХЕПАТИТИЙН ВИРУСЫН ХАЛДВАРТАЙ ЭХЭЭС ТӨРӨХ НЯРАЙД ХИЙХ ТАНДАЛТ, ХАЛДВАРЫН ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТ”​​ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЖАЙКА-ийн сургалт төгсөгч ХӨСҮТ-ийн халдвар судлагч их эмч, Анагаах ухааны доктор,​​ Зөвлөх зэргийн эмч Ч.Мөнхцэцэг сургалт төгсөгчдийн холбооны​​ санхүүжилтээр Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэн, халдварт, лаборатори, дотор, тархвар судлаач, мэс засал, шүд, төрөх, яаралтай тусламж, ариутгагч нарын бүрэлдэхүүнийг ​​ хамруулсан сургалтыг 50 хүнд зохион байгууллаа.

\\172.20.14.241\File service\06_研修\☆帰国研修員同窓会\2019\Follow up\★7.Ch.Munkhtsetseg\pic\IMG_4087(1).jpg

Сургалтын нээлтэд Налайх дүүргийн​​ эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга н.Алтантуяа, ЖАЙКА-ийн сургалт төгсөгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга​​ Д.Батжаргал, удирдах зөвлөлийн гишүүн МСН-ийн тэргүүн​​ Д.Нямсүрэн, клиникийн профессор нар оролцон үг хэлэв.

Сургалтыг хөтөлбөрийн дагуу​​ явуулж,​​ хепатитийн В, С,​​ Д вирусын халдварын эх уурхай, дамжих зам, хепатитийн В, С, Д вирусын халдварын тандалт, урьдчилан сэргийлэлт, хепатитийн вирусын​​ халдварын тархалт, дарамт эрсдэлт хүн ам,​​ хепатитийн вирусын халдвартай эхээс төрөх нярайд хийх тандалт, сэргийлэлт ​​ эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй,​​ эрүүл мэндийн ажилтныг цусаар дамжих халдварт өртөхөөс сэргийлэх, өртөлт, өртөлтийн дараах сэргийлэлт аюултай хог хаягдлын менежмент гэсэн сэдвүүдээр​​ хичээл заав.