Гишүүдийн булан

2011 оны 3-р сарын 15 нд

Жайка сургалт төгсөгчдийн Холбооны бүх гишүүдийн хурал 17:00 цагаас Хаан Палас Зочид Буудлын хурлын зааланд болно.

Вэб сайт шинэчлэгдлээ!!!

Холбооны тэргүүний мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Юуны өмнө манай вэб хуудсаар зочилж буй таны энэ өдрийн амрыг эрье.

Сүүлийн жилүүдэд Монгол, Япон улсын найрамдал хамтын ажиллагаа нь эдийн засаг, улс төр, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт үлэмж эрчимтэй хөгжиж ирлээ. Нийгмийн хөгжлийн энэхүү чиг хандлага, хоёр орны харилцааны үсрэнгүй хөгжлийн үйл явцыг даган Монгол Улсаас Япон улсын их, дээд сургуулиудад суралцагчдын тоо жил бүр тогтвортой өсөн нэмэгдэж байна.

Япон улсын их, дээд сургуулиудад суралцаж, боловсрол эзэмшсэн хэсэг төгсөгчид санаа сэтгэл, хүсэл зорилгоороо эвлэлдэн нэгдэж "JICA-ийн сургалт төгсөгчдийн монголын холбоо" хэмээх төрийн бус, олон нийтийн байгууллагыг үүсгэн байгуулж, энэхүү холбоогоор дамжуулан хоёр түншлэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эх орноо хөгжил дэвшилд хүргэх эрхэм үйлст өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулахыг зорьсон билээ.

Тус холбоо нь Японд суралцаж, боловсрол эзэмшсэн хүн бүрийн өмнө нээлттэй бөгөөд улмаар шинэ зуундаа хоёр орны хамтын ажиллагааны хөгжил дэвшлийн гүүр болон өргөжин хөгжинө гэдэгт гүнээ итгэж байна.

Японд суралцаж төгссөн болон өдгөө суралцаж буй нийт залуучууддаа  холбооны гишүүдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж, Японд эзэмшсэн мэргэжил боловсрол, хүмүүжил, ёс жаягаа дээдлэн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эх орноо цэцэглэн хөгжүүлэх их үйлст бие биеэ дэмжин хамтран ажиллахыг уриалж байна.

JICA-ИЙН СУРГАЛТ ТӨГСӨГЧДИЙН МОНГОЛЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН                      Ц.БАТБАЯР
 
Devoloper by EL-NiNo